Д.Нямхүүгийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо

 Хууль эрх зүй
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
10
legacy:Амараа зураг/нямхүү copy.jpg

Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Шүүхээс хүсэлт хэлэлцэх үе шатад хариуцагч Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинээр томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримттай танилцаж шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хатуу үнэнг хэлж байна5 жил өмнө

    МАн-д өгсөн хандив нэрээр Сараа, Хүүк 2-ыг олон тэрбумаар угжиж ирсэн "Мөнхсайхан" гэм онц ноцтой вирус Хүүкийн суганд нь наалдаж хүссэнээ хийхгүй бол мөнгөө нэхэж ректэлдэг гэсээн. Энэ вирусээс Хүүк салаагүй цагт ЭМ-ийн салвараас Мөнхсайханыг сайд байх үед хууль бусаар халагдсан дадлага туршлагатай эмч нарыг эргүүлж томилох шийввэрийг шүүх гаргахгүй аргацааж цаг авах нь тодорхой