Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урьжээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
30
legacy:elbegdorj eronhiilogch/202412183_629673451768870_1923206532886815294_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн өнөөдөр морин цагт буюу 11 цаг 40 минутад тангаргаа өргөнө. Уг ёслолд үе үеийн Ерөнхийлөгч нарыг урьсан бололтой. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдлаа. Бэлдээд байж байна" хэмээн зургаа оруулжээ.

Ерөнхийлөгчийн тангаргын ёслол дууссаны дараа Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэх, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулах юм.