MINDUPDATE цахим хөгжлийн хөтөлбөр зарлагдлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Hurelsuh Erunhiilugch/202200090_154384020081050_1360521687667291843_n.png

JCI Их Хүрээ салбар байгууллагын хэрэгжүүлж буй “Оюуны элч” төслийн хүрээнд “MindUpdate” хөгжлийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлалаа.

“MindUpdate” хөгжлийн хөтөлбөр нь шинэ эрин үеийн эерэг зөв хандлагатай, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэдийг бэлтгэх зорилготой билээ. Цахим орчинд Монгол улсын 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүрэг бүрээс идэвхтэй залуу иргэдийг цахимаар оролцуулах нь энэ жилийн онцлог юм.

Хөтөлбөрт бүртгүүлхэд тавигдах шаардлага:

18-25 настай

6 долоо хоногийн турш цахим орчинд идэвхтэй байх

Эерэг зөв хандлагатай, сурч хөгжих чин хүсэлтэй байх

Сонгон шалгаруулалт явагдах хугацаа

2021 06.16- 06.25 –нийг хүртэл

Бүртгэлийн линк: https://forms.gle/2E9ue5wTdvVs5yJJ6