Т.Бат-Оргил: Төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсоно

Улс төр
UBn team
Унших: 1 мин 56 сек
70
legacy:post/6 сар/6,24/unnamed.jpeg

ХҮН-ын гишүүн Т.Бат-Оргил цахим хуудаснаа төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсоно гэж мэдэгдлээ. Тэрбээр "Ээж минь, намайг уучлаарай! Хүү нь таны гуйсныг бодож дуугүй явах гэж удтал хичээлээ. Гэхдээ аливаад хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ! Ганцаараа ч хамаагүй, энэ хулчгар хулгайч, төрийн эрхийг хууль бусаар булаагсдын эсрэг сөрж зогсохгүй бол аймхай бэртэгчний амьдрал биднийг хүлээнэ. Нэгэнт дарангуй төр боссоны дараа худлаа санаа алдсан хуурамч ухаарлаар яах ч билээ? Тэгээд ч би ганцаараа байна гэж бодохгүй байна. Эрхбиш судсаар нь ус биш цус урсаж байгаа залуус энэ улсад үлдсэн байлгүй дээ?! Муу амьд явснаас сайн үх гэж та ч өөрөө намайг өсгөсөн болохоор намайг ойлгож уучилхыг тань хүү нь мэдэж байна. Таныг наад МАН-ын "нөхөд" чинь хэмлэх биз. Тийм болохоор ингэж ил хандан бичлээ, хүү нь. Хэцүү байгааг нь мэднээ. Дахин дахин уучлаарай намайг!

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд та нарт сонордуулъя! Дарангуй төрийн эсрэг зэвсэглэн босох эрхийг ард түмэн хэзээд өөртөө хадгална гэдэг хүн төрөлхтний түгээмэл зарчмыг та нарын 9 дүгээр зүйлийг нь удаа дараа зөрчиж буй Хүний эрхийн тунхагийн 21.3 дугаар заалтын эхний өгүүлбэрт нь мөнхөлсөн байдгийг та мэдтүгэй! Тахлаар өнгөрсөн хүмүүс дуугарч чадахгүй ч, амьд үлдсэн нь ингэж дарлуулахгүй шүү! Энийг уншиж байгаа цагдаа тагнуулын туршуулууд эзэддээ миний энэ постыг уламжилна уу?! Үнэндээ цэрэг, цагдаа гагцхүү хуульд захирагдаж, олныхоо эрхийн манаанд зогсох ёстой. Харин эзнийхээ заасан хүнийг нохой мэт урж хаздаг бол цагдаа биш хиа, тахар гэвэл таарна биз! Хэрэв энэ улсад хууль гэж юмны оронцог ч болтугай үлдсэн бол энэ хүмүүсийг эрх чөлөөнд хууль бусаар халдах тушаал хэн өгснийг шалгаж, даруй арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг та нараас шаардаж байна! Эс бөгөөс та нарын хэний ч зөвшөөрлийг үл эрэн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрхээ эдлэн Сүхбаатарын талбай дээр хугацаагүй суулт зарлах болно шүү! ("Даргаа таны эсрэг жагсаж болох уу?" гэж зөвшөөрөл авах ёстой хуулийг та нарын хоёр нүүртэй луйварчид л ичихгүй баталж чадна!) Та нар намайг баривчилж, хорьдог юм бол хорь! Бүр сайн хэрэг! Наад дарангуйлагч болох гэсэн мөчөөрхөлтэй чинь үл зохицох хөгийн аймхай мөн чанар чинь улам л нуухын аргагүй болж, баг чинь үтэр ховхорч унах болно" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн2021/06/28

    МАН болон АН-ын дарангуйлал Монгол улсыг мөхөлд хүргэж байгаа нь үнэн. Энэ хоёр намын аль нь ч төрийн эрхийг авсан ард түмнээ дарангуйлж, өөрсдөө баяжиж, ард иргэдээ цагдаа цэргээр дарамталж, ядуу хүлцэнгүй, өвчиндөө баригдсан, өдөрт хэдэн арваараа үхэхэд хүргэж байгаа. Олигтой вакцин ч олж ирэхгүй, ажил төрөл ч бий болгохгүй, авилгалд идэгдсэн арчаагүй төр засгийг бүрэлдүүлсэн учраас ард түмэн тэмцэх нь зөв.

  • M
    mnbv2021/06/27

    yunii tuluu erh medliin tuluu yu bas neg soliot

  • Б
    БУЯНХИШИГИЙН амарсайхан2021/06/27

    энэ хүрэлсүхийн улаан луйварыг эсэргүйцэж байна хужаагийн талд ухамсартайгаар зогсоод байхаар эсэргүйцэж байна тэрийг нь дэмжээд байгаа хүмүүсийг эсэргүйцэж байна

  • Б
    Бямба2021/06/27

    Энэ ямар мундаг залуу вэ. Дэмжиж бна

  • Ү
    ҮНЭН ҮГ ХАТУУ2021/06/27

    ЯГ ЮУНААС БОЛЖ ИНГЭХ БОЛОВ ГЭДГЭЭ ИЛ ТОД ХЭЛЭЭД ЗОГСВОЛ ОЛОН ТҮМЭН ОЙЛГОНО ДЭМЖИНЭ ТҮҮНЭЭС ИЙМ БҮРХЭГ ЮМ ХЭЛЭЭД ХЭНД ЭРХЛЭЭД Ч БАЙГАА НЬ ЮМ ШИГ ТОДОРХОЙГҮЙ ЮМНЫ ТӨЛӨӨ ХҮН НЭГДЭХГҮЙ ШҮҮ. НЭЭЛТТЭЙ МЭТГЭЛЦЭЭНД ТЭР ХҮМҮҮСЭЭ ДУУД ТЭМЦЛИЙН ОЛОН АРГААС ОЛОНД ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ОЛОН АРГА БИЙ ДЭЭ УГ НЬ

  • Z
    zochin2021/06/27

    demnee yaaj oortoo chin cholbogdoch be??

  • З
    зочин2021/06/27

    бас нэг элиирэл гараад ирж