Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Олон нийтийн газар ил бие зассан иргэнийг 10.000 төгрөгөөр торгожээ
10

Олон нийтийн цахим сүлжээнд гудамжинд буюу олон нийтийн газар ил задгай бие засаж буй иргэний зураг бүхий мэдээлэл нийтлэгдсэн. Уг иргэнд хариуцлага тооцсон эсэх талаар ЦЕГ-аас тодруулахад "Уг мэдээллийн цагдаагийн байгууллагаас шалгахад 2021 оны 06 дугаар сарын 27-ны 14.00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гаалийн 4 дүгээр байрны гадаа иргэн 32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр тогох шийтгэл оногдуулсан байна" гэлээ.



