Б.Энхбаяр: Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа ч хувь гишүүний байр суурь нээлттэй байх ёстой

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:EnkhbayarB gishuun/SHB_5928.jpg

Өршөөлийн хуулийг УИХ-аар хаалттай хэлэлцүүлж байгаа. Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "УИХ Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байгаа. Хувь гишүүний байр суурь ил, тодорхой байх нь зүй ёс. Миний хувьд Өршөөлд хүний амь, хүчиндэх, авилга, албан тушаалын, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг хамруулахгүй байх байр суурьтай байгаа" гэжээ.