Эхээсээ төөрсөн бамбаруушийг бие даах чадвартай болсон гэж үзэн тайгад нь тавилаа

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6.26/206107724_334168918327246_4052410479609186522_n.jpg

Өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчинд айлд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьсан байна. Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон тул ийнхүү тайгад нь тавьж байна гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээллээ.

Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ой, тайгад нь тавих ажлыг өнөөдөр Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байгаа юм байна. Ингэхдээ сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10км байх ой, хөвчид тавьжээ.

Цаашид нутгийн байгаль хамгаалагчид хяналт тавин ажиглах юм.

legacy:post/6.26/205798045_529146935194079_3236090228334293152_n.jpg legacy:post/6.26/204601938_915971722583418_1423860399552340353_n.jpg