М.Алдар: Биеийнхээ чилээг гаргах зорилгоор бүжиглэж, дэггүйтсэн бичлэгээ сторидоо хийчихсэн

Нийгэм
Turbat
Унших: 2 мин 15 сек
360
legacy:post/6.26/210580659_243572080578675_6863106743776592100_n.jpg

Цагдаагийн машины дээр бүжиглэн, цонхыг нь хагалж буй бичлэг урд шөнө цахим орчинд цацагдсан. Тодруулбал, иргэдийн сонор сэрэмжлүүлгийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байршуулсан хөдөлгөөнгүй машиныг ашигласан ч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж иргэд ихээхэн шүүмжилсэн юм. Харин ТЦА-наас "түүнийг олж тогтоон шалгана" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл уг бичлэгийн эзэн М.Алдар Ховд аймагт яваа бөгөөд түүнээс яагаад ийм үйлдэл гаргах болсон талаар утсаар тодрууллаа.

-Цагдаагийн машин дээр бүжиглэж байгаа бичлэг нь цацагдлаа. Иргэд нэлээн дургүйцэж, шүүмжилж байх шиг байна. Мэдсэн үү?

-Цахим орчинд хүчтэй шүүмжилж байгааг харлаа. Их хэцүү, муухай санагддаг юм байна. Маш их сэтгэлээр унаж байна. Бас өөрийнхөө алдааг ч мэдэж гэмшиж байна. Ахиж ийм буруу үйлдэл гаргахгүй.

-Бичлэгийнхээ тухайд тайлбар өгвөл?

-Долдугаар сарын 1-н буюу өчигдөр би найзуудын хамт Баянхонгор руу явж байгаад хурдаа сааруулахыг сануулсан цагдаагийн машины хажууд зогссон. Тэгээд биеийнхээ чилээг гаргах зорилгоор бүжиглээд түүнийгээ бичээд өөрийнхөө инстаграм сторид хийсэн. Түүнээс биш цагдаагийн байгууллагад ямар нэгэн саад учруулах, цагдааг муухай харуулах сэдэл байгаагүй. Уг нь миний инстаграм хаягийг цөөн хүн дагадаг. Зөвхөн найзууд л үзэж хардаг болохоор бичлэгээ хийчихсэн чинь фэйсбүүк цахим орчинд тарчихсан байна лээ. Ийм олон хүнд хүрнэ гэж бодоогүй.

-Цагдаагийн байгууллагаас өөрийг тань олж шалгана гэсэн байна лээ. Өөртэй чинь холбогдсон болов уу. Юу гэж байх юм?

-Одоогоор цагдаагаас холбогдоогүй байна. Гэхдээ надтай холбогдоод ямар нэгэн арга хэмжээ авбал хариуцлага хүлээхэд бэлэн байна. Энэ бол миний буруу, би гаргасан үйлдэлдээ их гэмшиж байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас албан ёсоор уучлал хүсэж байна.

-Машин дээр бүжиглэхээс гадна цонхыг нь хагалаад байх шиг байсан?

-Тэр машины цонхнууд угаасаа бүгд хагарчихсан байсан. Харин түүнийг нь нэмээд хагалчихсан. Дэггүйтэж тэнэг үйлдэл гаргасан. Тэр маань хүмүүст буруу харагдчих шиг боллоо.

-Ер нь цагдаагийн талаар ямар бодолтой явдаг вэ. Цагдаагийн машин дээр бүжиглээд цонхыг нь хагалсан үйлдэл чинь цагдаа нарт дургүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн?

-Тийм зүйл үнэхээр байхгүй. Яг л миний аав, ах шиг хүмүүс л цагдаагийн албыг хааж байгаа. Жилийн дөрвөн улиралд ч, баяр ёслолоор ч тэд ажиллаж л байдаг. Уг нь цагдаагийн албан хаагч нарыг хүндэлдэг. Бидний амь насыг авран хамгаалахын тулд л тэр машиныг тэнд байршуулсан байх. Гэтэл болчимгүйтэж буруу үйлдэл хийлээ. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, над шиг үйлдэл битгий гаргаарай. Удаан хугацаагаар машин барьсны дараа биеийнхээ чилээг гаргах нь зөв. Гэхдээ өөр аргаар биеийнхээ чилээг гаргах хэрэгтэй шүү. Харин аюул, аваар ослоос сэргийлэхээр байршуулсан цагдаагийн машины хажууд зогссон бол хог байвал түүгээд, дотор нь хог байвал аваад, цэвэрлээд яваарай гэж залуустаа уриалж байна.

Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:360

СЭТГЭГДЭЛ (36)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • X
    xx5 жил өмнө

    ingej xoshogo tsarailax baisan yum bol yu gej dalchinasan golog be,

  • З
    зочин5 жил өмнө

    өөрийгөө ингэж олны танил болгож гаргаж ирдэг болсон юм биш үү

  • Z
    zochin5 жил өмнө

    uchiraa medehgui daldganasan batsaanuud ih boljee golognuudiig alah ymsan

  • М
    МАРШАЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ5 жил өмнө

    НААД.БҮЖИГЛЭЖ.БАЙГАА.ЭТГЭЭД.ЧИНЬ.ГАЗАР.ДООР.АМЬДАРДАГ.БОСОО.ОРООЛОН.ГУУДЫН.НЭГ.БУЛТАЖ.ЦУГТААГААД.ОЛДДОГҮЙ.ХАА.БАЙСАН.АРХАНГАЙ.АЙМГИЙН.ХОТОНТЫН.БАЗАРСАДЫН.ГЭРЭЭС.БАРИВЧАЛЖ.АВЧИРСАН.ТҮҮХТЭЙ.

  • L
    La5 жил өмнө

    Ene muulaad haraagaad bga hvmvvs oorsdinho amidralig hicheej aldaagvi shn amidraarai gj hvsen yrooy oo 🙂

  • Б
    Болдоо5 жил өмнө

    Ёстой л 1 мангар бацаан гэж иймэрхүү мэдрэл муутай юм шиг тэнэгүүдийг л хэлэх байх даа.Насанд хүрсэн эрүүл хүнээс ийм үйлдэл гарна гэдэгт эргэлзэж бна.Сэтгэл мэдрэлийн эмчид шалгуулмаар юм бна даа энэ залууг.

  • О
    Од5 жил өмнө

    Зайлуулдаа тэнэг бацаан баривчилах хэрэгтэй хойшдоо сургамж болно

  • М
    монгол залуу5 жил өмнө

    цагдаагийн гутлыг долоо гэвэл долоох нь ээ бүр

  • З
    Зочин5 жил өмнө

    Буруугаа ойлгож ,уучлал гуйж байгаа нь ухамсартай хүмүүжилтэй хүний шинж . Онгирч хөөрөхдөө ч өөрийгөө хянаж сурах хэрэгтэй .

  • З
    зочин5 жил өмнө

    ёс суртахуун гэж алга даа

  • 7
    7 од5 жил өмнө

    Ингээ л гөлөг болдог доо

  • Б
    Бодгоо5 жил өмнө

    Энэ комментууд ямар хогын гарууд бичдэг бна аа. Та нар алдаж онохгүй байхийг харнаа гэмээр санагдчихлаа. Хүүхэд алдаагаа ухамсарласан бна. Түүнийгээ хэллээ. 17.1 яриж томорч бариагүй хүүхдийн дэггүй зан л бна шдээ. Хүнийг харанхуйруу түлхэх ямар дуртайм бэ!!!

  • M
    mnbv5 жил өмнө

    Ийм новшийг шийтгээч

  • E
    Eb5 жил өмнө

    Odoo goriig ni ams da kk

  • Z
    Zochin5 жил өмнө

    Nusan buu hoshnogoo guitset archchihaad tenegt..

    • Б
      Бодгоо5 жил өмнө

      Чинийхаар одоо яах ёстой бсийн

  • З
    Зоригт5 жил өмнө

    Хог түүгээд орчиноо цэвэрхэн байлгая гэж уриалаад бүжиглэсэн бол чи од болох блаа банди аа.

  • З
    Зоригт5 жил өмнө

    Банди зангаасаа салаагүй бандихан бацаан араа даач сур.Араас нь ингэж чалчигнах бсан юм бол битгий ийм юм хийж бай .

  • M
    ml5 жил өмнө

    Xuduunii xuldvv nusgai bacaan! usuj undiij bgaa vr mogoi! Shorond hori .

    • Б
      Бодгоо5 жил өмнө

      Бүүр нэг хүнийг хар нүхрүү чихэх хүсэл тэмүүлэлтэй хогын шээснүүд бхима. Хүүхэд алдаагаа ухаарсан бна. Тэгэхэд шоронд хориж ялтан болгох хүсэлтэй. Шоронд оруул энэ өсвөр хүүхэд өөдтэй болж гарах бол уу? Чи шоронгоор заавал хүмүүждэг гөлөг юм уу? Арчаагүй бисда вэ!!!

  • Х
    хн5 жил өмнө

    буруугаа ойлгож гэмшиж байгаа нь зев

  • S
    S5 жил өмнө

    Nogoo alag tsamtsat shg

  • З
    З5 жил өмнө

    ТЭНЭГ БЭЛТРЭГ

  • З
    Зочин5 жил өмнө

    Өөрийнх нь машин дээр чилээгээ гаргаад бүжиглэсэн бол яах байсан бол

    • Б
      Бодгоо5 жил өмнө

      Хүүхэд буруу юм хийсэнээ ухаарсан бна. Заавал шоронд шааж нийгмийн харгис хүн гаргах хүсэлтэймаа тээ өөрөө

    • З
      зочин5 жил өмнө

      бараг л барьж аваад зодох байлгүй. Харваас хүмүүжил муутай нөхөр бололтой.

  • З
    Зочин5 жил өмнө

    Хөлдүү алиалагч

  • Z
    zo5 жил өмнө

    Aaligui patsaan

  • З
    Зочин5 жил өмнө

    Залуу хүнийг ухаан л чимдэг юм даа , ухаан муутай үйлдэл олигтой юм ч авч ирэхгүй дээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Биеийн чилээг нь сайн гаргаад өгчихөө, жаахан нүх уруудаад, шороо муулаад, хог цэвэрлүүлээд сүүлд нь шанаа амбаар өгөөд явуул

    • З
      зочин5 жил өмнө

      зөв шүү. Ажил хийлгэх хэрэгтэй. Ажлаа ч олигтой хийж чадахгүй дээ харваас

  • Z
    zochin5 жил өмнө

    cheruulch ,chudlaa medemchiirdeg bas ajillaa mededgui tsagdaa nar , bas ard irgeded auuygui deerelchuu tulchene, zandarna, barij chorino daramtlana. odoo daramtalchaa zogsoo tsagdaa naraa!!!

  • №
    №5 жил өмнө

    Эргүү дагз

  • \
    \dllokd5 жил өмнө

    ww

  • З
    зочин5 жил өмнө

    энэ бас нэг одонцор уу

    • Б
      Бодгоо5 жил өмнө

      Одонцор уу гэжах шиг. Чи бас од болмоор бгаму