Даваа гарагаас эхлэн Спутник V вакциныг 65-аас дээш насныханд тарина

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/IMG_3613 copy.jpg

Даваа гарагаас эхлэн түр зогсоод байсан Спутник V вакциныг 65-аас дээш насныханд тарихаар болжээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, "Спутник V вакцины 10,000 тун ирсэн байгаа. Даваа гарагаас эхлэн 65-аас дээш насны иргэдэд 09.00-17.00 цагийн хооронд дүүрэг болгоны аль нэг вакцины цэг дээр тарьж эхэлнэ. Вакцинжуулалтын цэгийн мэдээлэл маргааш албан ёсоор гарна" гэв.