"Торгуулийнхаа 50 хувийг төлсөн бол үлдсэн торгуулийг тэглэнэ"

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
30
legacy:Nyambaatar gishuun/199243527_2364780513660935_7455057055173528820_n.jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Энэхүү хууль нь маргаашаас эхлэн үйлчилнэ. Тэрбээр жолооч нарын торгуулийг 50 хувиар хөнгөлөх талаар мэдээлэл өглөө.

"Өршөөлд хамруулахгүй байхаар зааснаас бусад төрлийн зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаан өршөөн чөлөөлөхөөр үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн торгуулийг нэг удаа өршөөж байгаа, бусад дүрмээ биелүүлж явсан хүмүүст ялгамжтай байдлыг үүсгэж байна" гэж цахим орчинд хүмүүс их шүүмжилж байна. Хэлэлцүүлгийн шатад торгуулийн шийтгэлийг аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр хуульд заасан. Учир нь шинэ зөрчлийн тухай хуулийг аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Шинэ зөрчлийн тухай хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах үе шаттай болж байгаа. Хоёрдугаарт, торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөлөх зохицуулалтыг шинэ зөрчлийн тухай хуулинд оруулж ирж байгаа" гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хурц

    Тэгээд тэр чинь хаана байгаа юм бэ энэ нямбаатар юу хийж байгаа юм бэ. Шалдан ам царайлаад тэр 50ийн ч яаж төлөхийн худлаа л ярисан хүн хийсэн юм байгаан

  • Z
    zochin

    ajil ger 2iin xoorond vrgelj 1 zamaar yaxad yamar yumaa zorichidgiin xarin joloochoo mergejil bolgoj teeber xiij baraa xvns shataxuuniin zalguulj yabaa xvmvvsd xetsvvxen tusaj bga yumdaa

  • З
    Зочин

    За тэгвэл шинэ Зөрчлийн хуулиар торгуулийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, хугацаандаа төлсөн тохиолдолд одоогийн төлбөрийн хэмжээгээр төлөх мэргэн санаа гаргах байхдаа энэ МАНгарууд