Туул голын эрэгт зугаалж байсан 11 хүний нэг нь ор сураггүй алга болжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/6.26/208710285_542700463433415_7250138140503822486_n.jpg

Энэ сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас 1 хүн нь ор сураггүй алга болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн 46 настай эрэгтэй Н нь сураггүй болсон тул түүнийг Туул голд живсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Улмаар Сонгины амралтаас бетонон гүүр хүртэл 2 километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийг өчигдөр 22.30 цагт зогсоож, өнөөдөр 05:00 цагт дахин эхлүүлсэн байна.