АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ATG/204214125_835138940437825_8774226802761009637_n.jpeg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Танилцуулгыг АТГ-ын дарга З.Дашдаваа танилцуулж байна. Тэрбээр "УИХ-аас Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр өөрчлөн найруулсан. Тус хуулийн 21.3.2-т АТГ-ын дэд дарга нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажиллана, эрхзүйч мэргэжилтэй, Гүйцэтгэх болон мөрдөн байцаах албаны гүйцэтгэх туршлагатай, сүүлийн 5 жил улстөрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэж заасан. Мөн 21.2-т АТГ дэд даргатай байна. Дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноос УИХ-аас томилгооны сонсгол хийж, 6 жилээр томилно гэж заасныг мөрдөнө" гэж заасан.

Тиймээс Г.Азжаргалыг томилуулахаар санал болгож байна. Г.Азжаргал нь хуульч мэргэжилтэй, АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан туршлагатай" гэлээ.