Хоёр хүн хөнөөгөөд зугтсан этгээд өөрийгөө галт зэвсгээр буудаж амиа хорлосон байжээ

 Хууль эрх зүй
UBn team
Унших: 1 мин
00
legacy:4 gishuun tudgelzuulne/8  4/tsagdaa.jpg

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл суманд хүн амины ноцтой хэрэг гарч, хоёр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын зургаадугаар багийн 29 настай иргэн О нь 30-40 насны хоёр найзтайгаа архидан согтуурч байгаад маргалдаж, улмаар хоёулангийнх нь аминд хүрээд зугтаасан байдаг. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн ч тэрээр энэ сарын 7-ны орой Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг дэвсгэрээс амиа хорлосон байдалтай олдсон юм.

Тэгвэл тэрээр өөрийнхөө амийг егүүтгэхдээ галт зэвсэг хэрэглэсэн байжээ.