"Приус-20" машины жолоочийн хүзүү нуруу түлэгдэж, дөрвөн машин галд өртжээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/7.8/209864328_240919880920831_2418393316846186098_n.jpg

Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна хэрэг өчигдөр гарсан.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Машин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очиход иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Г /57 настай эрэгтэй/ хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгсөн" гэлээ.