ЭМД-аар жилд хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 41 сек
10
legacy:UOK/ЭМДЕГ (1).png

Даатгуулагч ЭМД-аараа жилд хэдэн удаа рашаан, сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой вэ?

Бүх насны даатгуулагч рашаан сувиллаас сэргээн засах болон анагаах ухааны тусламж үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд хэдэн ч удаа авч болно. Даатгуулагч нь ЭМДЕГ-тай гэрээтэй рашаан сувилалд нэг удаад таваас дээш хоногоор хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын сангаас 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдэлнэ. Мөн рашаан сувилалд хэвтэх болон гарах үедээ хурууны хээгээ уншуулах бөгөөд тусламж үйлчилгээ авсан төлбөрийн баримтыг заавал авах шаардлагатай гэдгийг ЭМДЕГ-аас мэдээллээ.

2021 ОНД ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ 33 РАШААН СУВИЛАЛ:

Оргил рашаан сувилал- Хан-Уул дүүрэг, 15-р хороо

ОБЕГ-ын дэргэдэх Жаргалант сувилал – Хан-Уул дүүрэг, Жаргалантын ам

Багануур сувилал – Багануур дүүрэг, 3-р хороо, Нацагдоржийн гудамж

Аксу рашаан, сувилал – Баян-Өлгий аймаг

Шаргалжуут рашаан, сувилал – Баянхонгор аймаг

Баян-Ундарга Зэндмэнь рашаан, сувилал – Баянхонгор аймаг

Бигэр шимт элс сувилал – Говь-Алтай аймаг

Нар элс сувилал – Говь-Алтай аймаг

Оюут сувилал –Дархан-Уул аймаг

Үе залгамжлагч элит сувилал – Завхан аймаг

Эльма хужирт рашаан, сувилал – Өвөрхангай аймаг

Ар үр рашаан, сувилал – Өмнөговь аймаг

Задгай цагаан рашаан, сувилал – Төв аймаг

Булагтай сувилал – Төв аймаг

Чингэсийн гурван нуур – Хэнтий аймаг

Дархан оточ аварга – Хэнтий аймаг

Ар жанчивлан рашаан, сувилал – Төв аймаг

Ариун лотус сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо

АШУҮИС-ийн сувилал – Төв аймаг

Далд засал сувилал – Гацууртын шар хоолой

Өнө энх сувилал – Баянгол дүүрэг, 14-р хороо

Сиси хатан “Арга билэг” – Төв аймаг

Сувд сувилал – Архангай аймаг

Энх саран – Сонгинохайрхан дүүрэг

Эрхэс сувилал – Сүхбаатар дүүрэг, Бэлх

Ээлтэй оточ сувилал – Баянзүрх дүүрэг, 15-р хороо

СБД-ийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сувиллын газар – Сүхбаатар дүүрэг, Дамбадаржаа

Жаргалан сувилал – Сэлэнгэ аймаг

Жинст сувилал – Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо

Интенсэвкаре сувилал – Гавьжийн шанд

Төгөл сувилал – Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа

Эм жи жи сувилал – Төв аймаг

Хайрын билэг-2 сувилал – Төв аймаг