Найруулагч Д.Золбаяр: Б.Баатар авъяастай ч боловсролгүй учраас ажлууд нь ТӨГС болохгүй байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 14 сек
100
legacy:гол ус, завьс эргүүл/эвлүүлэх.jpg

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим наадам хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан хэдий ч иргэд, олон нийтийн эсэргүүэлтэй нүүр тулсан тул нэг жилээр хойшлуулсан. Гэвч цахим наадмын нээлт хаалтын контентод 650 сая төгрөгийг зарцуулж байгаа талаар найруулагч Г.Цоггэрэл мэдээлж байсан удаатай. Тус "Би монгол хүн" наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчаар "Херо" энтертайнментийн захирал Б.Баатар ажилласан. Гэвч наадмын нээлт иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Үүнтэй холбогдуулан найруулагч Доржийн Золбаяр өөрийн цахим хуудаснаа тус наадмын хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Би Монгол хүн" наадмын хөтөлбөрийн талаар хүмүүс янз бүрээр бичиж байна. Би ч хэдэн үг хэлье.

Ноднин Херогийн Баатарын хийсэн наадмыг зурагтаар үзээд огшиж, сайхан санагдаж байсаан. Энэ жил хийнэ хийхгүй гэсэн хавчлага дор ямар ч байсан хийжээ. Хамгийн гол нь ноднингийнхоос ялгарах юмгүй шахам болсон нь сэтгэлд дундуур санагдлаа. Үзэгчид ч шинэ соргог зүйлийг хүссэн нь олон хүний постноос харагдаж байна.

Баатар бол авъяастай хүн. Хамгийн гол нь боловсролгүйдээ л ажлууд нь төгс болохгүй байгаа юм. Би залуудаа "Германд боловсрол үнэгүй байдаг юм байна. Хаяг нь байгаа шүү" гэхэд минь "Яах юм! Би алж байна ш дээ" гэж амыг таглаж байсан юм. Херогийн реклам, клипнүүд үнэхээр гоё сайхан дүрслэлтэй боловч ямар ч логикгүй байдаг. Жаахан логиктой зохиолтой л болгочихвол үнэхээр сайхан болмоор санагддаг. Зүгээр л "Ингэвэл саак байна..." гээд л хийдэг нь харагддаг. Ямар ч бүтээлийг хийхэд судалгаа чухал. Гэтэл зүгээр л харагдах талыг нь баримталж ажилладаг нь харамсалтай.

Ер нь урлаг гурван янзаар хөгжиж байх шиг.

1. Хүмүүс ийм юм л хүсэж байна.

2. Хүмүүст ийм юмыг л хүргэе.

3. Хүмүүс тэнэг. Ийм юм байдаггүй л байхгүй юу. Ийм л гурван үзлээр урлаг бүтээд байх шиг. Мань мэт нь хоёр дахь үзлээр хүмүүжсэн. Харин хошин урлаг болон Херо студи маань нэг дэхь үзлийг баримталж мөнгийг дээдлээд байх шиг.

Хамгийн гол нь кино урлагт урлаг судлаач нар байхгүй болсны гор гарч байна даа. Урлаг судлаач нар дүгнэлт гаргаж түүнийг нь уран бүтээлчид чиг шугамаа болгож ард түмнийг дагуулан гэгээрүүлэх ёстой юм л даа. СУИС-ын Соёл Урлаг Судлалын хүрээлэнд ганц ч кино судлаач байдаггүй. Бий болгооч гэж хэлээд ч дийлээгүй. Одоо залуучууд ямар судалгаагүй, он цаггүй кино хийдэг болоод байна. Судалж толгойгоо зовоохгүй шууд л хийсвэрлээд л... Яг үүний жишээ нь саяын наадам. Хожим үлдэх өв соёл бүтээж байна гэдгээ үл тоох болжээ. Яамаар ч юм бэ дээ СОЁЛЫН ЯАМ минь.

Эцэст нь хэлэхэд би найзууд шиг наадам хийж чадахгүй ээ. Наадам хийнэ ч гэхгүй. Киногоо хийж сурах гээд л ядаж байна даа" хэмээжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin2021/07/16

    Nodnin jiliin naadamd ogshson geed bh yum Olig yum bsan yumuu. hormoi suhuugui busad ni ya l ijilhen

  • Z
    zochin2021/07/15

    Uneheer hovor aviyastai zaluu geseen.Heden deed tugseed chadvargui bdg buzde.Kontent goe bolson.Daanch alualagch T1 Shagaig yaj gj duuluulsan uom Oyuktaigaa gatsaandaa duulna biz.Iim shan uomiig ballasan balaig hasaad haychih.Chadvargui uomnuud tiim daldag bdg.Ugaas hoshin shogt humuus durgui.uon duu duulah.MANiin nereer dalagnaad yvdag soliot.zailuul.

  • З
    Зочин2021/07/15

    Сурах толгой бхгүй болохоороо яваагүй биз. Түүнээс ухаантай хүн бол үнэгүй боловсролд хүн зуучлана гэвэл гуяа алгадаад гүйнэ шд

  • Ш
    Шээсро энтертайнгчи2021/07/15

    МАГТАН МАТААШ

  • У
    Ука2021/07/15

    Урнаагийн дүкүү хар Цогоо бас хийлцсэн биз дээ

  • H
    hurelsuk2021/07/15

    Одоо болноо.Оюун-Эрдэнэ албан тушаарараа лаахайдаж надам гэж ахдаа овоо хэдэн юм унагаах боломж өглөө. Мэдээж ах нь алдахгүй авахаа мэднэ.Ер нь үзэгчгүй наадалд үзэх юм юу байхав дээ. Өөрсөддөө мөнгө унагаах арга.

  • И
    ИРГЭН2021/07/15

    НҮД ЭРЭЭЛЖИЖ, ТОЛГОЙ ЭРГЭМЭЭР БУЖИГНАСАН, САВСГАНАЖ, НАВСГАНАСАН ХҮҮХЭД АЙЖ, ХӨГШИД ХАЛАГЛАМААР ГАЖИГ НЭЭЛТ БОЛОВ ДОО

  • З
    Зочин2021/07/15

    Бас л дүү шигээ худлаа нэр алдар, мөнгө, хөөсөн хүн байна даа.Дээр бас топор байх даа новш чинь 2-3 жилийн өмнө ТТГ ынхан юу боллоо.Худлаа мэдээлэлхулгай хийсэн алдсан гээд жүжиг зохиож байсан шүү

  • З
    ЗОЧИН2021/07/14

    НОДНИН ЖИЛИЙХ НЬ ИХ ОГШУУЛСАН ХҮМҮҮСТ ТААЛАГДСАН. ЭНЭ ЖИЛИЙНХ АРАЙ ӨӨР БОДОЛ УХААРАЛ АВЧИРСАН БАЙХ ЁСТОЙ БАЙСАН БОЛОВ УУ. НЭГ Л БУЖИГНАСАН , БАС СОЦИАЛИЗМЫН ӨНГӨ АЯС ИХ ОРСОН ХУУЧИМСАГ. ТҮҮХ УЛС ТӨРИЙН ТАЛААСАА ДУЛЬМАГ. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВАХ БАЙСАН БОЛОВ УУ? ТҮҮХЭН ЗАЛГАМЖ ЧАНАР, МОНГОЛ ХҮНИЙ ТУХАЙ ӨГҮҮЛЖ БАЙЖ ХАЛХ ТҮМНИЙ ТАЛААР ЮМ ХЭЛХЭЭСЭЭ ЗАЙЛСХИЙСЭН. ӨГҮҮЛЭХГҮЙ БАЙСААР БҮР ОГТ ҮГҮЙ ХИЙЧИХГҮЙ Л БОЛ. АЛИВАА ҮЗЭЛ САНААГ ДУРДАХААС ЗАЙЛСХИЙСЭЭР БАЙГААД БҮР МАРТАГНУУЛДАГ ГАШУУН ТҮҮХ БИЙ ШҮҮ. БААТАР НАЙРУУЛАГЧ МЭДЭЭЖ АЛБААР ТЭГЭЭГҮЙ Л БАЙХ. СЦЕНАРИЙГАА САЙН РЕДАКТОРЫН ГАРААР ОРУУЛАХ БАЙЖ.

  • К
    Ккк2021/07/14

    Зөв тодорхойлож энэ жилийхээс үзэх сонин сонирхолтой юм гараагүй