Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Туул голд эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргажээ
00

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Адам Ева” хөшөөний харалдаа “Туул” голын хойд салаанд цогцос хөвж байна гэсэн дуудлага долдугаар сарын 15-ны өдөр бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход нэр, хаяг нь тодорхойгүй, 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос хөвж байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн байна.



