НӨАТ-ын өнөөдрөөс иргэдийн дансанд мөнгө орж эхэлжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Энэ оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд нийт 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөхөөр баталгаажсан байна.

Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8/ ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг билээ.

Тэгвэл энэ улирлын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлсэн байна.