Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Тогтоол усанд хоёр иргэн живж амь насаа алдлаа
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Бага булаг” гэдэг газар тогтоол усанд хоёр хүн живэн амь насаа алджээ. “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд очиж тусламж хүргэх гэсэн боловч оройтсон байжээ.
Тодруулбал, Тус сумын харьяат иргэн Ш /30 настай, эрэгтэй/-н цогцсыг дөрвөн метрийн гүнээс, О /14 настай, эрэгтэй/-н цогцсыг дөрвөн метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.




