Гвиней Улс олимпт оролцохоос татгалзав

Токио-2020
umaahanУнших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/улсаа.jpg

Гвинейн улсын баг коронавирусийн цар тахлын улмаас олимпын наадамд оролцохоос татгалзсан талаар AFP мэдээлэв. “Ковид-19-ийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Гвиней улсын Засгийн газар тамирчдынхаа эрүүл мэндэд санаа зовсны улмаас Токиогийн наадамд оролцохыг цуцлах шийдвэр гаргалаа” хэмээн Гвинейн баг мэдэгдэлдээ дурджээ.
Албан ёсны мэдэгдэлд ийн өгүүлсэн ч өөр нэг эх сурвалж тус улс санхүүгийн хүндрэлээс болоод таван тамирчнаа олимпт оруулахгүй байхаар шийдсэн болохыг хэлсэн байна.
Баруун Африкийн Гвиней улс 11 удаагийн олимпын наадамд оролцсон ч хараахан медаль авч чадаагүй юм.