Ц.Цогтбаатарын гэргий О.Энхжин: “Хань нь чаднаа“ гээд явсан тэр минь эх орондоо олимпын медаль авчирлаа

Токио-2020
UBn teamУнших: 1 мин 52 сек
160
legacy:Умаахан зураг/0801/tsogtbaatar.jpg

Олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ, Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын гэргий О.Энхжингийн 2021 оны долоодугаар сарын 26-ны өдөр UBN.MN сайтад өгч байсан ярилцлагыг дахин хүргэж байна.

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө. Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү энэ удаагийн олимпын наадмын Монголын болон жүдочдын хоёр дахь хүрэл медалийг хүртээд байна.

Түүнийг хүрэл медаль хүртсэнийх нь дараа эхнэр О.Энхжинтэй нь цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө хань нь хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Тэмцээн үзэж байхдаа хэр догдолж сандрав?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Уйлаад л сууж байна. Үнэхээр сайхан мөч ирдэг юм байна. Дэндүү их хөдөлмөрлөсөн шүү дээ миний хань чинь. Сүүлд Онотой барилдаж байгааг нь хараад сэтгэл зүй нь өндөр байна даа. Ашгүй дээ гээд харж суусан. Гэхдээ л сандраад бүтэн амьсгаа ч авч чадахгүй сууж байлаа. /хоолой нь зангирав/

-Та олимпын наадмыг ганцаараа үзсэн үү?

-Аав ээж дүүтэйгээ үзлээ. Бүгдээрээ баярлаад уйлаад сууцгааж байна. Үнэхээр сайхан өдөр ирдэг юм байна.

-Тэмцээн дуусаад хүрэл медаль хүртэхэд юу бодож байсан бэ?

-Хүүхдээ тэврээд сууж байгаад хүүхдээ цочтол орилсон. Өөрийнхөө болон аавынхаа хүслийг гүйцээсэн ханиараа маш их баярлаж, бахархаж суулаа. Үнэхээр их баяртай байна.

-Тамирчин маань явахдаа сэтгэл зүйгээ хэр сайн бэлдсэн бэ?

-Сэтгэл зүйчтэй, хоол зүйчтэй, бэлтгэл сайн явсан. Сэтгэл зүйгээ маш тайван байлгасан. Маш сайн бэлдсэн гэж харж байгаа. Явахаасаа өмнө хүүдээ болон надад "Хань нь чаднаа" гэж хэлээд явсан. Тэр минь чадлаа.

-Хэдэн жил энэ спортоор хичээллэж байгаа билээ?

-10 настайгаа хойш хичээллэсэн. Уйгагүй олон жил хичээснийх нь үр дүн гарч байна.

-Риогийн олимпын дараа гуниглаад сууж байгаа зураг нь олон нийтэд цацагдсан. Тэрхүү зургийг харсан хэн бүхэн түүнийг олимпын медаль хүртээсэй гэсэн битүүхэн горьдлоготой байлаа?

-Тийм шүү. Тухайн үед өөрийгөө мултарчихна гэж бодоогүй. Гэхдээ туршлага дутсан байх. Ялагдсаныхаа дараа "Өөрийнхөө хийж чадах зүйлд хүрч чадаагүй учраас болъё гэж бодож байсан" гэж тухайн үедээ ярьж байсан ч өнөөдөр минь хань Монгол Улсдаа олимпын медаль авчирч чадлаа.

- Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Мундаг шүү Баяр хүргье.

  • З
    Зочин4 жил өмнө

    Buhchyyd zailj uhsen baidaa psdaa haltaisan orkuud

  • З
    Зочин4 жил өмнө

    Мундаг байлаа баяр хүргэё чадлаа мундаг

  • З
    Зиаааа сүртэй ш дээ.5 жил өмнө

    Хүрэл бол нэг их томд бодогдохгүй л бн шүү уучлаарай.

  • B
    bat5 жил өмнө

    sain barildsaan.gehdee l...ono avargad gants meh hiij uzeed duussan bol,yalanguya tsag sungasni daraa.ih amarhan yalagdsan.tiim baritsand orj,holoo tegej tavij ogch bolohgui shuu dee,ono avarga ooroo gaihaad baih shig baisan.bolomj bol baisan daa.tom amjiltin toloo zutgeerei!

  • Ю
    ЮУН Ч СҮР ВЭЭ гээд байгаа дуракд5 жил өмнө

    Чи битгий мөөрөө,хол очиж хуц.Чаддаг юм бол чи медаль авах нь байг гэхэд олимпод оролцчоод гуцаач....атаархуу сайн сайхан юм харах сонсох мэлмийгүй чам шиг хүн сүгнүүд зайлбал таарна

  • Z
    Zo5 жил өмнө

    Bayar hurgee Ushuu sn barild Daruu bai

  • З
    зочин5 жил өмнө

    ахмад настан маш зөв бичсэн байна шүү

  • Z
    Zocnin5 жил өмнө

    Ex oron ard tumen cnin hairtai tamircnindaa bayarlalaa

  • А
    Ахмад настан.5 жил өмнө

    Хөөрхөн эхнэртэй юм бна.За тэгээд хэт ЭГО роод боксын Сэрдамба шиг далийгаад эхнэр солиод эргүүтээд явчив даа.Нэг бол Түвшинбаяр шиг хавийн амьтан барьж авч зодоод, шидээд байв. Ном эрдэм бол хүнийг даруу төлөв болгоно ,энэ бяр чадал ,булчин ч тэгээд сагсуу л болгодог юм билээ харж байхад

  • И
    Иргэн5 жил өмнө

    Баяр хүргэе. Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье.

  • М
    монгол5 жил өмнө

    Хүн ер нь баярлаж болохгүй болчихсон юм уу энэ сөрөг сэтгэгдэл бичсэн сүгнүүд өөрсдөө юу ч хийхгүй чадахгүй хог шаарнууд л байгаа байх

  • Ю
    Юун ч сүр вээ.5 жил өмнө

    Бид 13 дахь олимпдоо оролцож байнаа . Хүрэл медаль л монголын тамирчид зөндөө л авсан даа . Энэ энхэр нь юун ч хөөрүү юм билээ дээ . Ярилцлага авдаг дурак нь ч юун яаруу юм үзээгүй мал бээ . Болиод өгөө . Алт аваад Түвшинбаяр шиг олимпийн хошой аварга болсон бол ч ёстой харин баярлана шүү .

  • И
    иргэн5 жил өмнө

    хажууд нь амьд жишээ түвшинбаяр байна шүү

  • И
    иргэн5 жил өмнө

    хэлээд яахав

  • М
    монгол5 жил өмнө

    заа монголчууд минь залуу хүүхдийг хэт хөөргөж байгаад хүнээ байлгаваа...