Мьянмарт ковидын хүндрэлээс болж хүчилтөрөгч авахын тулд олон цаг дугаарлаж байна

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:мьянмар/75023e51ccfd43ab8a5c8b1a0ce8d505 copy.jpg

Хоёрдугаар сард болсон цэргийн эргэлтээс хойш хэдийн сул дорой болоод байсан Мьянмар улсад коронавирус халдварын хүчтэй давалгаа үүсэж тус улсын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Мьянмарын томоохон хотуудад баллонтой хүчилтөрөгч авахаар олон цагаар дугаарлаж буй хүмүүсийн дүр зураг дэлхий дахиныг цочроож байна. Халдвар аваад биеийн байдал хүнд байгаа хүмүүс баллонтой хүчилтэй төрөгчөөр амьсгалж байгаа аж. Янгон хотод хүчилтөрөгчийн үйлдвэрүүд дээр өвчтөнүүдийн ар гэрийнхэн хүчилтөрөгч авахаар олноор дугаарлан зогсож буй аж.

Чандарлах газар, оршуулгын газруудын нөхцөл байдал мөн адил хүнд байгаа бөгөөд нас барсан иргэдийг нутаглуулах ажил удаашралтай байна.

legacy:мьянмар/210715121445-03-myanmar-covid-0714-exlarge-169 copy.jpg


Мьянмарт Ковид-19 өвчний хамгийн том дэгдэлт нүүрлээд байгаатай холбогдуулан CNN-т ярилцлага өгсөн эмч, "Цэргийнхэн цар тахлыг ард түмний эсрэг зэвсэг болгон ашиглаж байна. Цэргийнхэн олон нийтэд хүчилтөрөгчийн борлуулалтыг хязгаарлаж, цэргийн мэдлийн эмнэлгүүд энгийн иргэдэд хүчилтөрөгч худалдахыг хориглож байна" гэжээ.

legacy:мьянмар/210715121441-01-myanmar-covid-210713-exlarge-169 copy.jpg legacy:мьянмар/210716083123-01-coronavirus-mandalay-0713-exlarge-169 copy.jpg

Эх сурвалж: CNN