Д.Намсрай: Иргэдийг Минжийн давааны самарчдын отгоноос эсэн мэнд олсон

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
30
legacy:post/7.12/samar.jpg

Энэ сарын 8-нд самранд яваад сураггүй алга болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа амжилттай дууссан. Тодруулбал, тэднийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэгтэй эрэн хайх аврах бүлгийнхэн эсэн мэнд олсон юм.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Бид тухайн газар орныг сайтар мэддэг тул төлөвлөгөөгөө зөв боловсруулж чадсан байна. Тиймээс яг зөв газраа бууж, иргэдээ эсэн мэнд оллоо. Иргэдийн биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зоригт5 жил өмнө

    Самарт явдаг хүмүүст тусгай заавар өгч аврах төлөвлөгөөг нь сайн зааж өгч GPS төхөөрөмж өгдөж хэрглүүлдэг байх байгалийн гамжиг зэрлэг ан амьтан байруулах, байгаа газртаа төөрөх гэмтэж бэртэн үед онцгой үе аврах анги олоход их хялбар . Мөн тусламж хүсч байгаа хүн баг хамт олонг цаг алдалгүй түргэн шуурхай олно...

  • И
    Иргэн5 жил өмнө

    Самар түүхийг хориглох хэрэгтэй. Хушан ойг лантуугаар цохиж сүйтгэж байна

  • З
    Зоригт5 жил өмнө

    Нэг их хөвчид биш зам дээрээ машин тэрэг эвдэрч л холбоо барихгүй л байсан юм биш үү