Самранд яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/olloo_mn_1521599528_tsetserlegsum copy.jpg

Урин дулаан эхлэхээр зарим иргэд самар түүж амжиргаагаа залгуулах нь элбэг болдог. Тэгвэл самар түүхээр явсан иргэд төөрөх, сураггүй алга болох нь нэмэгдээд байна. Өчигдөр л гэхэд самранд яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг нисдэг тэргээр хайж олсон бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэдэг газар нэг иргэн самар түүхээр яваад сураггүй болжээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/ -г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, 2 байгаль хамгаалагч, орон нутгийн 2 хүн, нийт 8 хүн, 9 морьтой тус иргэнийг хайхаар хөдөлсөн байна.