Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/газар хөдлөлт.png

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 35 километрын зайд өчигдөр 17.01 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Үүнээс цагийн өмнө буюу 15.45 цагт тус сумаас баруун урд зүгт 44 км зайд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.

Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл юм байна..