Маргааш ажлын өдөр ч дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ads/ааа/Dugaar.jpg

Энэ сарын 24-н буюу маргааш ажлын өдөр. Учир нь Засгийн газраас баяр наадмын амралтын өдрийг үргэлжлүүлэн ес хоног амраахаар долдугаар сарын 16-ны ажлын өдрийг амралтын болгосон. Ингэхдээ долдугаар сарын 24-нийг ажлын өдөр болгон шилжүүлсэн юм.

Харин маргааш ажлын өдөр ч гэлээ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж ТЦА-наас мэдээллээ. Тодруулбал, автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ.