Б.Урантунгалаг 58-д эрэмбэлэгдэж, Солонгосын тамирчин олимпын рекорд шинэчиллээ

Токио-2020
TurbatУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/217991901_339995207746848_4127301632678234100_n.jpg

“Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцож буй Монголын баг тамирчдын салхийг хагалж, Б.Урантунгалаг чансаа тогтоох сум тавилаа.

Урьдчилсан харваанд тэрбээр 72 харваж, 614 оноо аван 58-д бичигджээ. Эхний гурван байрт БНСУ-ын харваачид шалгарч, түрүүлсэн Ан Сан 680 оноогоор олимпын рекордыг шинэчилсэн байна.

13.00 цагт Б.Отгонболд чансаа тогтоох чухал харвалтаа хийнэ.