Д.Ганзул: Олимпт оролцоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан

Токио-2020
TurbatУнших: 1 мин 30 сек
60
legacy:Olimpic games/222846950_242012607759547_4086234427917299157_n.jpg

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Японыг зорьсон шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтсан ч олимпын наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийж, Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг олимпын наадмаас хассан. Тодруулбал, Б.Солонго, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам нар олимпод оролцохоор болсон юм. Энэ тухай гавьяат дасгалжуулагч С.Тулга "Энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хэцүү байлаа. Хоёр жилийн бэлтгэл, ур чадвар, амжилтыг нь харгалзаж байгаад тамирчдаа сонгосон. Дасгалжуулагч хүн хамгийн сайн тамирчнаа хэзээ ч хасахгүй. Бэртэл, гэмтлийг яалтай билээ. Ганзул, Болор-Эрдэнийн гэр бүлээс, найз нөхдөөс нь уучлалт гуйя. Бэртлийн улмаас оролцуулах боломж үнэндээ гарсангүй. Хэнийг нь ч хасаагүй" гэсэн тайлбар өгсөн юм.

legacy:Olimpic games/x.jpg

Тэгвэл Д.Ганзул цахим хуудаснаа "Анх удаагаа олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа багийнхандаа томоос том амжилтыг хүсье. Тамирчин хүн болгон бэртэл гэмтлээс хол байхыг хичээдэг. Миний хувьд олимпын бэлтгэлийн явцад хэд хэдэн бэртэл авч, цаг тухай бүрт нь эмчлүүлж ирсэн. Эмчилгээтэй үедээ, бэлтгэлдээ оролцох боломжгүй үедээ очиж багийнхантайгаа байнга хамт байдаг байсан.

Багийнхныхаа нэгэн адил би энэ олимпын наадамд амжилттай оролцохоор бүх зүйлээ зориулан, бие сэтгэлээ 100 хувь дайчлан, зарим зүйлсээ золиослон бэлтгэлээ хийж ирсэн. Бэртэл гэмтэлтэй, үнэхээр ур чадвар байхгүй байсан бол эртхэн дүү нартаа зайгаа тавиад өгөх байсан юм. Олон жил энэ спортоор хичээллэж ирснийх олимпын наадамд оролцохыг чин сэтгэлээсээ хүсч, өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Миний бие олимпын талбайд тоглоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан.

Эмэгтэй сагсан бөмбөгийн мэргэжлийн анхны клубыг үүсгэн байгуулж, бүх цаг үед итгэлтэйгээр дэмжиж, өнөөдрийн олимпын наадамд Монгол Улс оролцох боломжыг нээж өгсөн бүх ивээн тэтгэгчиддээ талархалаа илэрхийлье.

Мөн багийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье. Дүү нар минь зориг зүрхтэй, дайчин тоглоорой" хэмээжээ.

legacy:Olimpic games/sss.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • "
    "Хүний хуучин, дээлийн шинэ"5 жил өмнө

    Манай охид яаж ч чардайгаад чадахгүй байна. Монголчууд "Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр" гэдэг билээ. Ганзулын хурдтай дотволгоо, хүчтэй тулсан хамгаалалт дутагдаж байна. Бас Болор-Эрдэний самбарын доорх дайчин тэмцэл, дундын зайн оновчтой шидэлтүүд их үгүйлэгдэж байна. Хуучин багаараа орсон бол элбэгхээн хоёр хожил авахаар байна. Цэрэнлхам, Хулан нарын тоглолт жулдаад байна, яадаж Чимэддолгорт 2 онооны шидэлт хийх боломжтой дамжуулалт хангаж чадахгүй байна. Солонго бол сайн тоглож үүргээ сайн биелүүлж байна. Ядаж нэг жожил авахыг ерөөе.

  • Т
    Тоглогч5 жил өмнө

    Дасгалжуулагчийн тактик гэж байгаа шдээ Ямартаа ч амжилт хүсье Үзүүлээд өг

  • Т
    тттт5 жил өмнө

    хөгшин тарган хүүхнээр яахын бэ

  • З
    зочин5 жил өмнө

    угаасаа 6-4 орно бүгд л сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан бол уу.

  • M
    mnbv5 жил өмнө

    Хөгшинөөс залуу н дээр атаархуу

  • Д
    Дасгалжуулагч зөв шийдвэр гаргасанд итгэж байна.5 жил өмнө

    Баяр