ТОКИО 2020: Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Кодоканд бэлтгэлдээ гарчээ

Токио-2020
TurbatУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/juo.jpg

"Токио 2020" зуны олимпийн нээлт өнөөдөр 19.00 цагаас болох гэж байна. Энэ удаагийн олимпт манай улсын 43 тамирчин 10 өөр төрөлд өрсөлдөх юм.

Энэ сарын 21-нд Токиог зорьсон үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Кодоканд бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Хуваарь ёсоор жүдо бөхийн тэмцээн энэ сарын 24-ний өдрөөс эхэлж, 31-нд холимог багийн барилдаанаар өндөрлөнө.

Монголын багийн салхийг хагалж, эрэгтэйчүүдийн -60кг жинд МУГТ Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг нар барилдана.

legacy:Olimpic games/judo.jpg