ТОКИО 2020: Б.Болор-Эрдэнэ эхний хожлоо авлаа

Токио-2020
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/222298300_519558516021290_3100330733257069675_n.png

"Токио 2020" зуны олимп өчигдөр албан ёсоор нээлтээ хийснээр өнөөдрөөс тэмцээнүүд эхэлж байна. Ширээний теннисний ганцаарчилсан эмэгтэй төрөлд манай тамирчин Б.Болор-Эрдэнэ оролцож, Тунисын тамирчныг 3:1 харьцаагаар хожиж, эхний ялалтаа авлаа. Түүний дараагийн тоглолт 13.15, 18.30 цагуудад явагдах болно.

Тэрбээр 18 настай бөгөөд олимпт оролцож буй Монгол тамирчдын хамгийн залуу нь юм.

legacy:Olimpic games/223120424_227693685878174_3636618653770759341_n.png

Мөн өнөөдрийн тэмцээнүүдийн хуваарийг танилцуулж байна.

legacy:Olimpic games/Udur buriin huvaari/24.jpg