Б.Цэрэнтогтох: Б.Болор-Эрдэнэ маань 510-т эрэмбэлэгдэж байсан ч 208-д эрэмбэлэгдсэн Тунисын тамирчинг хожлоо

Токио-2020
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин
00
legacy:Olimpic games/222357438_1240488593054560_7308676567970235612_n.png

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа. Тэрбээр өнөөдөр өглөө 08.30 цагаас Тунисын тамирчинтай тоглож, 3:1 харьцаагаар ялалт байгуулсан юм.

Энэ талаар түүний дасгалжуулагч Б.Цэрэнтогтох "Б.Болор-Эрдэнэ маань анхны ялалтаа авлаа. Тэрбээр рейтингээрээ 510-т жагсаж байгаа. Оролцож буй эмэгтэй тамирчдын хамгийн бага рейтингтэй тамирчин. Сая тоглоод хожсон Тунисын тамирчин бол 208-д эрэмбэлэгдэж байсан. Бид анх удаа ширээний теннисээр олимпт оролцож, анхны хожлоо авч байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Эхний даваагаа давчихлаа. Одоо хоёр дахь даваагаа давах гэж байна. Эсрэг тоглогчийнхоо тактик арга барилыг судлах гэж байна. Дэмжиж байгаа Монголчууддаа баярлалаа" гэлээ.