Б.Цэрэнтогтох: Б.Болор-Эрдэнэ орой 70-д эрэмбэлэгддэг Чилийн тамирчинтай тоглоно

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/223698836_1694822884051598_1343925346066073421_n.png

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ анхны хожлоо авсан. Тэрбээр өнөөдөр өглөө 08.30 цагаас Тунисын тамирчинтай тоглож, 3:1 харьцаагаар ялалт байгуулсан юм. Дараагийн тоглолт 19.30 цагаас буй.

legacy:Olimpic games/222357438_1240488593054560_7308676567970235612_n.png

Энэ талаар түүний дасгалжуулагч Б.Цэрэнтогтох "Б.Болор-Эрдэнэ дараагийн тоглолтоо Чилийн тамирчинтай хийнэ. Тус тамирчин нь 70 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа. Харин манай тамирчин Б.Болор-Эрдэнэ 510-т эрэмбэлэгдсэн. Нэлээн зөрүү бол бий.

Сая манай тамирчин Э.Лхагвасүрэнтэй тоглосон тамирчин бол дэлхийд 170-д эрэмбэлэгддэг. Харин манай тамирчин Э.Лхагвасүрэн одоогоор ранк байхгүй. Дэлхийд 1300 дотор ранк бичигддэг байгаа" гэлээ.