Г.Занданшатар: Олимп, дэлхийн 5 медальтан, Монголын гайхамшиг гэж Урнаагаа цоллоё оо

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/Zan.jpg

"Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг олимп, дэлхийн медальтан болж медалийн цуглуулгаа нэмлээ. Тэрбээр, дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл өнөөдөр гурван олимпод оролцсон ч авч чадаагүй байсан медалиа хүртэж тамирчин бүрийн хүрч чаддаггүй бас нэгэн тод амжилтын эзэн болж чадлаа.

Түүнд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаараа баяр хүргэлээ. Тэрбээр "Урнаа дүү Олимпийн хүрэл медальтан боллоо. Алт, мөнгө авч чадаагүйд харамсаж байгаа ч гурван олимпод медалийн төлөө барилдаад 31 насандаа санасандаа хүрснээр бахархаж байна. Олимп, дэлхийн 5 медальтан, Монголын гайхамшиг гэж Урнаагаа цоллоё оо.

Амьдралд нь ямагт баяр жаргалыг ерөөе" гэжээ.

legacy:Zandanshatar/Capture.JPG