Португалын серфингчин халдварын улмаас олимпт оролцож чадсангүй

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/217102592_4545087302177245_8706100339803574276_n.jpg

Олимпын наадмын серфингийн тэмцээн Токио хотоос 40 милийн зайд орших Чиба дахь Цуригасаки наран шарлагын газарт эхэллээ. Харамсалтай нь Португалын тамирчин Федерико Мораисын шинжилгээний хариу эерэг гарсан тул тэмцээндээ оролцож чадалгүй хасагдсан болохыг Олон улсын серфингийн холбоо мэдээлэв. Коста Рикагийн Карлос Муньес түүнийг орлохоор болсон байна.

Токиогийн олимпын серфингийн тэмцээн хар салхины үеэр явагдаж таарсан тул тамирчдад ямар нэг эрсдэл учрах вий гэдгээс зохион байгуулагчид болгоомжилж буй. Гэхдээ серфингчид асар том давалгааг ажралгүй сөрөн өрсөлдсөөр байна.