Э.Бадар-Ууган: Олимпт оролцох нь тамирчин хүний хувьд хамгийн том амжилт байдаг

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/оо.jpg
legacy:Olimpic games/224159527_337814118013179_6373525334996512116_n-1.png

"Токио 2020" зуны олимпт оролцож буй тамирчиддаа МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган амжилт хүслээ. Тэрбээр "Олимпт оролцох нь тамирчин хүний хувьд хамгийн том амжилт байдаг. Олимпт оролцоод амжилт гаргаад төрийнхөө далбааг мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь хамгийн том зорилго байдаг. Олимп түүхэндээ байгаагүй зүйлдээ учирч нэг жилээр хойшилсон. Тамирчид маань ч бэлтгэл сургуулилт, цар тахлын үед маш олон зүйлийг давж хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн олимпт манай улсын 43 тамирчин 10 өөр төрөлд оролцохоор эрхээ авч чадсан. Анхныхаа медалийг авч чадсанд баяртай байгаа. Тамирчдын хувьд сэтгэл зүй гэдэг зүйл маш чухал. Тиймээс цаашдаа манай тамирчид олон медаль авах ерөөлийг дэвшүүлье" гэлээ.