Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Жүдо тайлбарлагч С.Шижирбатын хэрэглэдэг "АРАЛЦАХ" гэдэг үг ямар утгатай вэ
10

Жүдо бөх тайлбарлагч С.Шижирбат "Токио 2020" олимпын наадмын жүдо бөхийг тайлбарлаж байгаа билээ. Тэрбээр барилдаан тайлбарлаж байх үедээ "АРАЛЦАХ" хэмээх үгийг ихээр ашиглаж байгаа юм. Сошиал орчинд энэ үг ямар утгатай талаар маргаан дэгдээд байна. Тэгвэл "Аралцах" гэдэг үг нь монгол хэлний тайлбар тольд тэмцэлдэн байлдах, маргалдах гэсэн утгыг заадаг байна.



