ТАНИЛЦ: Ц.Цогтбаатартай медалийн төлөө барилдах олимпын аварга, алдар цуут ШОХЭЙ ОНО гэж хэн бэ

Токио-2020
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 15 сек
110
legacy:Olimpic games/Judo/Tsogtbaatar/Ono.jpg

Олимпын наадмын өнөөдрийн үдээс өмнөх барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манай хоёр бөх барилдаж олон улсын хэмжээн мастер Цэнд-Очирын Цогтбаатар хэсгийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр үдээс хойш 16 цагаас энэ жингийн Япон Шохо Оно аваргатай медалийн төлөөх барилдаанаа хийх юм.

Ингээд манай бөхтэй барилдах Шохэй Оно аварга гэж хэн бэ буюу алдар цуут амжилтын цувралыг нь танилцуулж байна.

2016 оны олимпын аварга

2013 оны Риогийн дэлхийн аварга

2014 оны дэлхийн аварга

2015 оны Астанагийн дэлхийн аварга

2015 оны Астанагийн багийн дэлхийн аварга

2019 оны Токиогийн дэлхийн аварга

2013 оны Риогийн багийн дэлхийн аваргын хүрэл медаль

2018 оны Азийн наадмын аварга

2012 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

Гранд слам тэмцээний 5 удаагийн аварга, нэг мөнгө, нэг хүрэл медальтай

Гранпри тэмцээний хоёр удаагийн аварга

Дэлхийн залуучууд аваргаар тус тус шалгарсан жүдогийн энэ цагийн энгүй хүчтэй аварга билээ. Түүнд нутагтаа болж буй олимпоос аварга авч олимпын хоё алтан медальтан болж түүхэнд нэрээ мөнхөлж үлдээх ганцхан зорилго бий.

Тэгвэл манай жүдоч Цэнд-Очирын Цогтбаатарын хувьд

2019 оны жүдо бөхийн Азийн аварга

2016 оны жүдо бөхийн Азийн аваргын хүрэл медаль

Гранд слам тэмцээний гурван удаагий аварга, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай

Гранпри тэмцээний дөрвөн хүрэл медальтай юм.

Медалийн төлөөх барилдаан манай цагаар 16 цагаас эхэлнэ. Манай ялах ялагдахын торгон зааг дээр ирээд буй жүдочийнхоо дээлийн захыг хамтдаа мушгиж, ялсан ч, ялагдсан ч хамтдаа байцгаая. Хамтын хүч амжилт.

Г.Лхагвадорж

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • P
    p.chimefdawas5 жил өмнө

    helee gvi yu od ni orson hvv shv amjilt3

  • M
    Motr5 жил өмнө

    aigd baih yum alga bic uzuul uzne

  • О
    Оюун5 жил өмнө

    Юугаараа дутсан юм бэ айгаад байх юмгүй л юм. Байнаа өөө

  • L
    Lhagvaa5 жил өмнө

    48 d hamgiin baga tsoltoi ni tvrvvlsen shvv adil barildaan boloh boltuguai hurai hurai hura

  • B
    Bayaraa5 жил өмнө

    Sumya avarga yoponii jonon huuhniig yag iim ued yalj baisan bas ter ue davtagdaj olipiin avargatai boloh vii dee. Uuhai.

  • М
    Маам.Ганцогт5 жил өмнө

    Аврагийг ялж аврага шүү , шиидсэн юмаа зоригтой хийгээрээ ялагдлаа гэхэд туршлага болоно шүүамжилт

  • Н
    Нямка5 жил өмнө

    Үзүүлжэд өг дүү минь.

  • З
    Зочин5 жил өмнө

    Үзээд л алдах хэрэгтэй. 1000 сонсохоор 1 үз гэж энэ дээ.

  • M
    mb5 жил өмнө

    tsogoo alnaa muu yoponiig

  • T
    Tuya5 жил өмнө

    Shiruun gar haragdaj bna daa yanaa zorigtou bgaarai.

  • A
    Ah5 жил өмнө

    Japan zaluug savaad ug. Daraa ni Altin tuluu heniig ch sav . Avraga bolohod iim l zamig tuuldag. Sain amraad amjilt