ТОКИО 2020: Далайн хар шуурга дайран өнгөрч болзошгүй тул зарим тэмцээнүүд хойшилжээ

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/hh.jpg

Маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд Япон улс, тэр дундаа Токио хотыг далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхааруулжээ. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.

Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.

Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.