Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО-2020: Ц.Цогтбаатар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдана
10

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд мөнгөн медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө.
Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая мөнгөн медалийн төлөө Япон улсын жүдоч Шохэй Онотой барилдаж ялагдал хүлээж, хүрэл медалийн төлөө Канад улсын жүдоч Артур Маргэлидонтой барилдахаар боллоо.



