Хакухо аварга М.Даваажаргал Шохэй Онод баяр хүргэжээ

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/Judo/219307804_154649103422185_4193003909273241322_n copy.jpg

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаан өчигдөр болсон. Энэ жинд манай тамирчин Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол Японы бөх Шохэй Оно аваргын алтан медаль хүртсэн юм.

Сумогийн Хакухо аварга М.Даваажаргал аварга болсон Шохэй Онод өөрийн цахим хуудсаар дамжуулан баяр хүргэжээ. Тэрбээр "Congratulations ONO Shohei for winning gold Olympic medal" буюу "Олимпын аварга болсон Шохэй Онод баяр хүргэе" гэж бичин дээрх зургийг нийтэлжээ.