ХӨНДӨХ СЭДЭВ: АМЬ "өрсөж" буй Баянзүрхийн товчооныхонд явган хүний ГАРЦ хэрэгтэй байна, хотын дарга аа

Нийгэм
umaahanУнших: 4 мин
160
legacy:Умаахан зураг/ЗАм засвар/218981796_881856035783445_2369179420542969822_n.jpg
legacy:Умаахан зураг/ЗАм засвар/219899301_2649518938689148_2109451299009817727_n.jpg

Хаа газрыг зорьсон автомашинууд хурдтай өнгөрч нүд эрээлжлүүлсэн энэ зам бол Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо, хуучин Баянзүрх зах, Шунхлай клонк орчмын зам юм. Голдоо 80 см гаран өндөртэй авто замын хашлага босгож дээр нь нэг метр ногоон төмөр зоосон энэ замыг засаж, засварлаж байгаа гэх. Үүгээр өнгөрч буй машинууд дор хаяж 70-80 км цагийн хурдтай ёстой л нөгөө хурдны замаар салхи татуулан давхиж буй мэт "сүнгэнэлдэн" өнгөрч байлаа. Шунхлай колонкийн яг урдхан талд автобусны буудал байх бөгөөд автобуснаас буусан иргэд замын нөгөө талд гарахын тулд нөгөө хурдтай давхиж буй машинуудыг өнгөрөөхийг нь өнгөрөөж, урдуур нь ам мөлтөс гүйж хашлагыг давсаар "амь мэнд" зам гарч буй дүр зургийг та харж болно.

Тухайн хэсэгт явган зорчигчдод зориулсан гарц тэмдэглэгээ огт байхгүй байлаа. Улаанбаатарт автобусны буудал болгоны ойролцоо гарц, цагаан зураас байдаг. Гэтэл энэ хэсэгт гарц байгаа ганц цагаан цэг ч алга байгааг харж болно. Монгол Улсад жилд зам тээврийн ослоор олон зуун хүн амь насаа алдаж байгаа аймшигтай тоо бидний сэтгэл зүрхэнд гуниг харууслын сүүдрийг буулгадаг. Ард иргэд бид эрүүл аюулгүй амьдрах эрхтэй байдаг. Харин энэ дүр зургийг харвал айдас төрж байлаа. Автобуснаас буугаад хэрвээ гарцаар гарна гэвэл нэг километр орчим ирж очихын хоёр км тойрч алхах болно гэдгийг тус газрын оршин суугчид хэлсэн юм. Тэгвэл тус газрын оршин суугчдад ямар асуудал тулгамдаад байгаа талаар тодрууллаа.

legacy:Olimpic games/ЗАм засвар/224334691_600305817623562_7398959444231527831_n.jpg

БЗД-ийн 11 хорооны иргэн Б.Хадбаатар “Замын засвар хийгдэж байгаа юм гэсэн. Гарц гаргалгаануудаа эртхэн хийгээд өгчихгүй нь л хэцүү байна. Яах вэ сүүлд нь нэгдсэн шугамаар хийж өгөх юм гэсэн. Одоогийн байдлаар энэ юмнуудыг нь даваад л цаад талд нь гарч байна. Өндрийн харайлтын тэмцээнд орж байгаа юм шиг болж байна” гэв.

legacy:Olimpic games/ЗАм засвар/224409340_3003752296568211_5483748393552836081_n.jpg

Арваннэгдүгээр хорооны иргэн, “Гарц байхгүй байгаа нь бидний амь насанд аюул учирч байна гэж харж байна. Хүүхдүүд чинь энүүгээр гүйлдээд л гарч байгаа харагддаг. Эрх биш хүүхдийн сургууль цэцэрлэг эхэлхээс өмнө энэ зам засварууд нь дуусаасай даа. Ер нь бол их л асуудалтай байна даа. Би одоо зам гарахын тулд хүүхдээ өргөөд энэ хашлагануудыг давдаг шүү дээ”

Автобуснаас буусан болоод дэлгүүр хоршоо орж яваа хоёр гурван ч иргэнтэй уулзаж нөхцөл байдлыг асуусны дараа бид тус атобусны буудлын ойролцоо байх ТҮЦ ний худалдаа эрхлэгчтэй уулзсан юм.

legacy:Olimpic games/ЗАм засвар/223959644_1057775888293855_8539374926009100331_n.jpg

Иргэн Б.Оюунчимэг, “Харж байхад хүмүүс даваад л гардаг, хүмүүс яаана аа энд чинь гарц байгаа юм уу? хаагуур гарц байгаа юм гэж дандаа асуудаг. Энэ ойр хавийн айлын хүмүүс автобуснаас буучихаад гарцгүй шууд гардаг. Автобусны буудал болгонд уул нь гарц байдаг шүү дээ. Бид нар ч гэсэн Налайхаас ирээд цаад талдаа зогссон автобуснаас буугаад хэцүү л байдаг. Дээр нь машинууд ширүүн явдаг болохоор хүндрэлтэй, хурдны зам болохоор тэр л дээ. Хурдтай явж байгаа машинууд осол аваар гаргаж байсан ч тохиолдол байгаа. Замын зохицуулалт байхгүйгээс болж орлого ч гэсэн дагаад буурч байна” гэв.

Харин бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус замын ажлыг хариуцан ажиллаж байгаа н.Түмэндэмбэрэлээс асуудлыг тодруулахад, "Өмнө нь түр гэрэл дохиотой уулзвар байсан, батлагдсан зураг төслийн дагуу бол Гачууртын уулзвараас 20.9 км хүртэлх авто замыг өргөтгөл шинэтгэлийн ажилтай уялдуулаад хуучин хоёр эгнээ байсан зам, дөрвөн эгнээ болж долоон метрийн өргөнтэй зорчих хэсэг хоёр талдаа 18 метрийн өргөн буюу нийт дөрвөн эгнээ хэсэг болж шинэ болж байгаа юм. Зураг төслийн хүрэээнд хоёр талаараа туузан хаалттай, голоороо тусгаарлалттай, зураг төсөл нь тийм байгаа юм. 2019 онд эхэлсэн ажил юм. Үндсэн зураг төсөл дээр бол таван байршилд явган хүний гүүрэн гарц хийнэ гэсэн тэмдэглэгээтэй гэтэл эцсийн байдлаар зураг төсөл байхгүй, гүүрэн гарцны зураг төсөл байхгүй, тоо хэмжээ нь байхгүй. энэ ажил дээр гүйцэтгэх компани урьдчилсан үнийн санал гээд 550 мянган доллар тавьчихсан байдаг байхгүй юу. Тэр 550 мянган доллараар бол таван гүүрэн гарц хийх болмжгүй болсон. Нийслэлийн удирдлагууд ярилцаад нийтдээ долоон газар нэг түвшний гэрэл дохио байрлуулаад явган хүний гарц хийе гээд ярьсан. Явган хүн түүн дээгүүр тэгж харайж яваад байх шаардлагагүй" гэлээ.

legacy:Умаахан зураг/ЗАм засвар/220677812_594682001518656_6701133149661827806_n.jpg

Хэдий зам засварлаж байгаа ч гэсэн иргэдийн эрүүл, аюулгүй аж төрөх орчин нөхцлийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Хэн нэг айлын томоогүй хүүхэд, айлын сайн аав, энэрэлт ээж дэлгүүр орох, унаанд суухдаа түүгээр зам гарч яваад аюулд өртвөл яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Ажлыг чанартай, бас түргэн шуурхай хийж гүйцэтгэх нь чухал. Гэвч иргэдийн амь нас эрүүл мэнд гэдэг юу юунаас илүү байх хэрэгтэй. Бид бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг буруутгасангүй. Харин Улсдаа татвар төлж байгаагийн хувьд зам гарч болох гарц, гарам, ганц цагаан шугам л нэхлээ. Энэ мэт хотын захын бүтээн байгуулалтын ажлууд ч гэсэн иргэдээ боддог байх шаардлагатайг үүгээр харж болно.

legacy:Умаахан зураг/ЗАм засвар/224247561_934178920463061_1763275191145981262_n.jpg legacy:Умаахан зураг/ЗАм засвар/220512421_1719341981582221_5678149932520964007_n.jpg legacy:Olimpic games/ЗАм засвар/224475159_284902673388865_5890893850238955941_n.jpg legacy:Olimpic games/ЗАм засвар/225834730_356088722837858_5617564651850475202_n.jpg legacy:Olimpic games/ЗАм засвар/225415558_1192584364571968_325482672363770233_n.jpg

Сэтгүүлч: Х.Умаахан

Зурагчин: Г.Цэнд-Аюуш

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    ccc5 жил өмнө

    Erguu durakuud Anh zam tavihdaa jijighen nuser bish gazar dooguur nuhen gartc hiih baisiim Manai zuragiin compamuud gej yamarch chadbargui hulgaichuud bn aa

  • З
    Зочин5 жил өмнө

    Баянзүрхийн товчоо хавьд амьдардаг олон мянган хүний эрх ашиг ганц УИХ-н гишүүний эрх ашгаас дор байна Налайхын оргил худалдааны төвийн замд гарц, гэрлэн дохио тавьчихаад товчоо болон ургах наран хороололын хүмүүсийг 2-3 км тойруулж явуулж байна энэ шудрага уу?

  • .
    ...5 жил өмнө

    Буудал болгоныг гарц гарамтай болгох л хэрэгтэй. Хичээл сургууль орохоор хүүхдүүдийн амь маш их эрсдэлд орохоор байгаа.

  • Х
    Хууль байна5 жил өмнө

    Зүгээрээ БЗ ээ хэдэн хүн нялгадаж алчихаад санаа нь амрах хулгайч нар шүү дээ

  • И
    иргэн5 жил өмнө

    Анхнаасаа зураг төсөл нь буруу тооцоологдсон зам ар өврийн хаалгаар аливаа юманд ханддаг дүр зураг зам барьж байгаа компани зургийн дагуу л ажлаа хийнэ гэтэл энийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс буруутай одоо иргэдий санал хүсэлтийг хүлээж авч эртхэн өөрчлөлт хийх хэрэгтэй боловуу

  • S
    Sansar5 жил өмнө

    ami duusen ene zam idoogoor tomchuul ami irson temtsej bna udahgui surguuli orvol muusain huuhduud yah bol bidohoos ch aimar shine zamtai bolgoson n saihan ch zovhon mashind zoriulsan yvgan zorchigchidiin erh ashig bhgui ene zamaar joliich nar hurdnii zamaar l davhij bgaa yum shig davhidag uuniig yaraltai zohih gazar n medeed ynzlaasaidaa hol gar muutai hogshid bol ene zamaar garaltgui shuu burhan min

  • 1
    11р хорооны иргэн5 жил өмнө

    1 товчоо гэлтгүй улайстайн гүүрнэс налайх хүрэх суурин газар болгонд яамарч гарц тэмдэг тэмдэглэгээ байхгүй одо сургууль цэцэрлэг орохоор яахын бас л айдастай л байна мөн гэр оронлугаа орохын тулд багдаа 4км зам тойрж байна эмийн ургамалд бол орох гарах гарц гудамж бүр байхгүй болохоос гадна битүү айлын шон зөвшөөрөлтэй эсэхнь тодорхойгүй яамарч зохойн байгуулалт арга хэмжээ байхгүй хорооныхон ажилаал байна дарга нь ард иргэдээ бодоо л байна гэдэг яамарч амьдралын баталгаа тав тух гэж алга л байна

  • Б
    Болд5 жил өмнө

    Шинэ зам хийсэн нь сайшаалтай. Гэхдээ нэг мөсөн явган хүний гарц ,тэмдэг, тэмдэглэгээг яаралтай хийх хэрэгтэй байна. Энэ аюултай шүү!!!!!!!

  • И
    иргэн5 жил өмнө

    Иффэс сукермаркатын орчны зам маш аюултай байна. энэ орчин явган хүний гарцаас гадна дохио, замын тэмдэглэгээ, хаалт хашлага алга. Үнэхээр хэрэг алга. яагаад энэ замын асуудлыг нэг мөр дуусгаж болдоггүй юм бол

  • 1
    11 хорооний иргэн Ц.Алгаа5 жил өмнө

    Тиймээ гарцгүй үнхээр хүндрэлтэй бна 11хорооний дэнжийн иргэн бна хурдан гарцтай болгож өгөөч

  • O
    Otgoo5 жил өмнө

    Би энд амьдардаг. Гарц хийх бх гэж харсаар хэдэн сар өнгөрлөө. Хүнээ боддоггүй энэ цаг үе хөөрхийлөлтэй ээ. Зам гарах гэж хурд овсгоо гаргах гэж ядна. Хөгшид хүүхэд яах вэ. Үнэхээр хөөрхийлөлтэй монгол улс минь. Ажил хийх сэтгэлгүй олоэ хүн бх юм даа

  • D
    D5 жил өмнө

    Баянзүрхийн товчоо өнгөрөөд 126 дугаар сургууль байдаг ш дээ сургуулийн хүүхдүүд хичээлдээ ирж очихдоо яаж зам хөндлөн гарах юм болоо хүнээ боддоггүй хүүхдээ хайрладаггүй увайгүй нийгмийн ил тод байдал энэ юм даа

  • Z
    zochin5 жил өмнө

    1 -rt chunee bodoochee, garch darui chii!!!

  • H
    H5 жил өмнө

    Guuren garts l ayulgui jolooch zorchigch hen hendee

  • З
    Зочин5 жил өмнө

    Суурьшлын бүсн иргэд ААН үнэн хүндрэлтэй. Сод Монгол ШТС - С цааш автобусны буудал гарах гарцгүй. Автобус зогсдоггүй. Энэ асуудлыг эртхэн шийдэж өгмөөр

  • Z
    zochin5 жил өмнө

    ene vnheer asuugaltai zam garah hetsvv shvv hogshn hvmvvs yaaj teriig dawah ym be gants bayn zvrhiin dowchooch bish nogoon zoir urgah naran tsaashlaad nalaih hvrtel negch garts baihgvi getel zamiin hoer tal ter chigere ailuud baidg hvnii erh vnheer zorchigdoj bna