ТОКИО-2020: 63 мянган хүн амтай Бермуд түүхэн дэх анхны алтаа авлаа

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Flora-Duffy-Bermuda copy.jpg

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпын наадамд оролцож буй ч 1976 онд боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн. Тэд Токиогийн олимпт хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпын наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

Ф.Даффи ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд багтаж байв.