Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО-2020: Монголын эмэгтэй баг Хятадын багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ
20

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпын наадмын долоо дахь тоглолтоо 2019 оны дэлхийн аварга БНХАУ-ын багийн эсрэг хийж 21:9 харьцаатайгаар хожигдол хүлээлээ.
Монгол Улсаас анх удаа багийн спортын төрлөөр олимпын наадамд оролцож байгаа нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг байв. Шигшээ багийн анх удаагийн олимпын наадам энд хүрээд өндөрлөлөө.



