ТОКИО 2020: Олимпын бамбар асаасан Наоми Осака тэмцээнээ өндөрлүүллээ

Токио-2020
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/Naomi/jjj.jpg

Токио-2020 олимпын галт бамбарыг асаасан Наоми Осака тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр өнөөдөр талбайн теннисний эмэгтэй ганцаарчилсан төрлийн ээлжит тоглолтоо Чехийн Маркета Вондрусоватай хийж, хоёр ээлжийн тоглолтод 6-1, 6-4 гэсэн харьцаатайр хожигдол хүлээлээ.

Наоми Осака нь 1997 онд төрсөн Японы мэргэжлийн теннисчин юм. Тэрбээр Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооноос гаргасан чансааг тэргүүлдэг бөгөөд ганцаарчилсан төрөлд дээд зэрэглэлийг эзэмшсэн анхны Ази тамирчин билээ.