ТОКИО-2020: Монгол Улс гурав дахь медалиа хүртлээ

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:219237507_4541916752494300_1564581426549614308_n copy.jpg

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Монгол Улсын бөх Саид Моллай мөнгөн медаль авч, Монгол Улсын төрийн далбааг Токиогийн тэнгэрт дахин нэг мандуулахаар боллоо.

Өмнөх хоёр медалийн тухайд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 48 кг-ийн төрөлд хүрэл медаль хүртэж, медалийн салхийг амжилттай хагалсан. Мөн өчигдөр Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар 73 кг-ийн төрөлд хүрэл медаль хүртэж медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.