Мөнгөн медаль хүртсэн Саид Моллайд Ерөнхийлөгч асан Х.Баттулга медалийг нь гардууллаа

Токио-2020
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/225713151_319025906607314_8223486209025404762_n.jpg

Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус уинд Монгол улсыг төлөөлөн оролцсон Саид Моллай мөнгө медалийн эзэн болсон билээ. Түүний хувьд дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдал хүлээсэн юм. Ийнхүү олимпын наадмын эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 кг-ын жингийн медаль авсан эрхмүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга медаль, дурсгалын зүйлийг гардууллаа. Дашрамд дурьдахад, түүний хувьд өмнө нь олон улсын жүдо бөхийн холбооны бодлогын зөвлөлийн даргаар 2017 оныг хүртэл ажиллаж байсан юм.