ТАНИЛЦ: Ж.Амгалан хурандаагаар удирдуулсан УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ГИШҮҮД

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 52 сек
140
legacy:erdemted/227838960_1046842015852906_6657499273412886309_n.jpg

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл нь УОК-ыг цаг үеийн судалгаа, тооцоо мэдээллээр хангах үүрэгтэй. Тус зөвлөлд нийт 21 хүн ажиллаж байна. Ингэхдээ нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчин судлалын тархвар судлал, вирус, дархлаа судлаач болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд тооцоо, судалгааны ажлаа үндсэн ажлын хажуугаар хийдэг тул цалин мөнгө авдаггүй, авна хэмээн ярьсан зүйл ч байхгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн эрдэмтдийн зөвлөл байгуулагдаж ажиллаж эхэлснээс хойш эрдэмтдэд нэг л удаа сая төгрөгийн цалин өгсөн байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийг бүрэлдэхүүний мэдээллийг хүргэе.

Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан

legacy:erdemted/225591805_943925062935489_3981574319275668935_n.jpg

2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт Батлан хамгаалах, хууль сахиулах салбарын асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан түүний хувьд 2017-2020 онд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргаар ажиллаж байсан. 2020 онд ЦЕГ-ын дэд даргаар томилогдон үүрэг гүйцэтгэж байгаад УОК-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Улмаар өнгөрсөн тавдугаар сард УОК-ын нарийн бичгийн даргаас чөлөөлсөн билээ.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Э.Тэмүүлэн

legacy:erdemted/221670282_1440980539621731_3260482183947522672_n.jpg

Түүний хувьд ХӨСҮТ-ийн дэд даргаар томилогдон ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан. Өдгөө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байна.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Мандахнаран

legacy:ads/янжка зураг/219254432_928415887706180_2050104819021679343_n copy.jpg

Д.Мандахнаран нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Шинжлэх ухааны технологийн газрын дархлаа судлаач эмчээр ажилладаг. Анагаах ухааны доктор зэрэгтэй.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн

legacy:erdemted/225933276_368227591585258_8266688617080165055_n.jpg

Т.Бэгзсүрэн нь МУИС-ийн физикийн тэнхимийн багшаар ажилладаг. Докторын зэрэгтэй. 2019 онд Япон улсын Хоккайдогийн их сургуульд сансрын технологийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж байгаад Монголд ирсэн.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Нарантуяа

legacy:erdemted/224888086_511531940140739_329330422236759437_n.jpg

Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй. Зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм. Тэрбээр 2001-2003 онд “Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношилгоо, эмчилгээний талаар судалгаа, Шинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан. Одоогоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлаар ажиллаж байна.

Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр

legacy:erdemted/223508730_530121681659638_8664557466196278107_n.jpg

О.Батбаяр нь энэ оноос эхлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн П.Нямдаваа

legacy:erdemted/225890990_291080276148773_5542593724862978336_n.jpg

П.Нямдаваа нь Монголын вирус судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг академич хүн юм. Тэрбээр анагаах ухааны доктор, профессор зэрэгтэй.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Мөнх-Эрдэнэ

legacy:erdemted/220552113_535698664408530_6993127018160773767_n.jpg

Т.Мөнх-Эрдэнэ нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаар ажилладаг. Докторын зэрэгтэй.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Ж.Оюунбилэг

legacy:erdemted/220115075_1000459517370977_879526587281937076_n.jpg

Ж.Оюунбилэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөхөөр ажилладаг

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Сувд

legacy:erdemted/223069866_234141611889901_2227619284779951231_n.jpg

Б.Сувдын хувьд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны даргаар ажилладаг. Доктор зэрэгтэй.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Г.Цогзолмаа

legacy:erdemted/225749078_2825005704382898_3851018252727808665_n.jpg

Г.Цогзолмаа нь ХӨСҮТ-ийн вирусийн лабораторын судлаачаар ажилладаг. Докторын зэрэгтэй.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Машбат

-Түүний хувьд Тагнуулын Ерөнхий газрын ажилтан. Хурандаа цолтой.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэчимэг

-ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэнээр ажилладаг.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Ариунтуяа

-ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэнээр ажилладаг.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар

-Мал эмнэлгийн хүрээлэнгийн вируслогийн лабораторын эрхлэгч, доктор

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Оюунсүрэн

-ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Цолмон

-ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Гантунгалаг

-ХӨСҮТ-ийн талбарын тархвар судлалын албаны мэргэжилтэн

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Б.Дуламрагчаа

-ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Гэрэлмаа

-ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн С.Чандмань

-Стратеги судлалын хүрээлэнгийн судлаачаар ажилладаг.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Багш

    Зүгээр байж байгаад энэ зөвлөлд ороогүй байлгүй дээ. Мандахнаран, Тэмүүлэн 2 бол анагаахын салбар дотроо толгой цохих эрдэмтэд яах аргагүй мөн, Бэгзсүрэнгийн яриаг нь сонсоход ковидыг ядаж л том зургаар харж чадаж байгаа тоо физикийн залуу.

  • З
    Зочин

    Бэгзсүрэн Хоккайдогийн ИС-д хамгаалж байгаад Монголд ирсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? 2 л зам байна. 1 бол Хоккайдогийн ИС-д хамгаалсан эсвэл Монголд хамгаалсан. Хамгаалах зууртаа монголд ирдэг гэсэн юм бол байхгүй.

  • З
    Зочин

    За яахав эртэмтэдийн зөвлөл нь сайн юмаа гэхэд тэднийхээ үгийг сонсдог дарга нар нь нэр хүнд хөөсөн орон гаран юм ярьсан хаалтаа нээж хаалтаа хаасан шийдвэр гаргаад наадам зохиохгүй за яахав дэглэмээ бариад болно,бар караоке ажилуулахгүй хариуцлагын гэрээ хийгээд ажлуулна гэсэн юм ярьсан дарганцарууд байгаа болохоор л асуудалууд байна даа

  • Z
    zocnin

    zailuul naadax ovgonoo

  • З
    Зочин

    А хурандаа аюулгүй байдлын доктор, професор хүн юм билээ зөв л хүн чиглүүлдэг юм бн

  • З
    Зочин

    Нээрээ цагдаагаар удирдуулдаг эрдэмтдийн зөвлөл гэж юу байсан Онгцгойгоос нэг мэргэжлийн хүн байх ёстой юмсан.

  • З
    Зочин

    Энэ хүмүүс гайгүй мэргэшсэн судлаачид шүү УОК-ын дэргэдэр эрдэмтэн судлаачдын баг юм.

  • З
    зочин

    Ихэнх нь залуу эрдэмтэд, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй зөвлөл сайн ажиллана гэдэгт итгэж байна.

  • З
    Зочин

    Шинжлэх ухаан ингэж ч доройтох гэж. Эрдэмтэдийн зөвлөл гэдэг чинь одоо цагдаагаар удирдуулдаг болсон уу. Эмгэнэл ээ.

  • S
    SONIN YUMAA

    ed nar sain ajillaad haldwar ihseed baidag ni yamar uchirtai yum bol !!!

  • И
    Иргэн

    Мөнх-Эрдэнэ доктор цолгүй байхаа. Гэхдээ сайн багш

  • З
    Зочин

    Хийсвэр сэтгэлгээтэй хүмүүсл гэж ойлгогдсон тооцоо судалгаа нь зөрүүтэй

  • З
    Зочин

    Ихэнх нь эрдэмтэн биш л байна даа. Яахаараа ч тэгээд эрдэмтэдийн зөвлөл гэж нэрлэдэг юм бол. Нэрээ солимоор юм. Мэрэгжилтнүүдийн зөвлөл гэдэг ч юм уу. Жинхэнэ толгойгоороо эрдэмтэн бологсодын нэрийг гутаагаад бна

  • И
    Иргэн

    Ene Narantuya ni yaasan aytaixan damshig bee kkkkkk