Дэлхийн шилдгүүд Монгол иргэншилтэй байсан бол сард хэдэн төгрөгийн цалин авах вэ

Эдийн засаг
UBn teamУнших: 1 мин 5 сек
100
legacy:Olimpic games/221143592_2896285423958596_9076737250748245843_n.jpg

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн урамшууллын хэмжээг 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн тушаалаар шинэчилсэн. Энэхүү тушаалын дагуу олимпын наадмаас алт авсан тамирчдад 4 сая, мөнгө авсан тамирчдад 3 сая, хүрэл авсанд нь 2 сая төгрөгийг сар бүр олгоно. Мөн ДАШТ-ээс алт авсан тамирчдад 2 сая, мөнгө авсанд 1 сая, хүрэл авсанд 500 мянган төгрөгийг сар бүр урамшуулал болгон олгодог юм.

Энэ тушаалын дагуу З.Ойдов, Н.Түвшинбаяр нар 7.5 сая төгрөгийг сар бүр урамшуулал болгон авдгаараа нийт тамирчдыг медалийн урамшууллын дүнгээр тэргүүлдэг байна. Энэхүү шагналын урамшууллыг манайхтай адил хүн ам багатай дэлхийн зарим улс орнууд тамирчдаа дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг.

Тэгвэл манай сайт сонирхолтой байх үүднээс дэлхийн шилдэг тамирчид Монгол иргэншилтэй байсан бол шагналын урамшуулалд сар бүр хэдэн төгрөг авах байсныг тооцоолсон юм. Энэхүү жагсаалтад "хүн загас" гэгддэг Майкл Фелпс, манай гарагийн хамгийн хурдан хүн Усэйн Болт, нэг өдөр хоёулаа олимпын алтан медаль хүртсэн ах, дүү Абэ зэрэг тамирчдыг багтаалаа. Энэхүү тооцооллоор АНУ-ын усан сэлэлтийн тамирчин сар бүр 163.5 сая төгрөг, ОХУ-ын тамирчин Лариса Латинина сар бүр 81.5 сая төргөрийн урамшуулал авах байжээ.

Жагсаалтад багтсан тамирчдын спортын төрөл, үзүүлсэн амжилт, сард хүртэх мөнгөн урамшууллын хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж байна.

legacy:Olimpic games/Athlete's solary/3.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/6.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/2.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/1.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/4.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/5.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/7.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/9.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/10.jpg legacy:Olimpic games/Athlete's solary/Haalt.jpg
tenx-hd
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    gg

    olymp oos neg alt awchuul tgl zodog tailchuul bolhiin bishuu tsalingaa awaad jargaad hewtej bwal zugeer yum bn. Badaruugan Serdamba metiin nuhduud sig

  • И
    Иргэн

    Монгол шиг ядуу улс сар болгон тэгж цалин өгч дийлэх үү?!

  • M
    Mongol

    Нөхөд өө...энд шал өөр юм ярьж байна шүү,монголын тамирчид ямар цалингаар яаж амьдарч байгаа билээ гэдгээ харьцуулаачээ !!!Тэгээд нэг юм бодоочээ,..

  • Z
    Zochin

    Шал утгагүй юмаа, хангалттай шагнал хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох шаардлага байхгүй, зогсоох хэрэгтэй.

  • Я
    я

    Чингис хааны одонтой хөдөлмөрийн баатрууд юм шив дээ

  • Г
    гомбосүрэн

    нэг удаа л шагналыг өгчихвөл болох юм биш сар болгон өгөх буруу байх урт наслах ч хүн байна.богино наслах ч хүн бна шүү дээ..

  • Z
    Zochin

    Dampuurna.

  • Н
    Н.Түвшинбаяр

    Шал утгагүй юмаа, хангалттай шагнал хүртсэн тамирчдад сар бүр урамшуулал олгох шаардлага байхгүй, зогсоох хэрэгтэй.

  • А
    Аөөхр

    Яг үнэн би тэгж бичих гэж байсан юм

  • Ё
    Ёндон тайж

    Монголын иргэн монголын хуулиар амьдарна.. Хэнд ч ач холбогдолгүй ийм юм бичээд байх хэрэггүй, жаахан оюунлаг юм бичиж байгаач дээ, та минь