Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОКИО-2020: Хятадын усан сэлэлтийн тамирчин олимпын шинэ рекорд тогтоолоо
00

БНХАУ-ын Жан Юфэй эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, 02 минут 03 секунд 86 долийн хугацаанд замыг туулан олимпын шинэ дээд амжилт тогтоов.
АНУ-ын тамирчин Реган Смит 02 минут 05 секунд 30 долийн хугацаанд зайг туулан мөнгөн медаль хүртсэн бол АНУ-ын тамирчин Хали Фликингер 35 долиор хоцорч хүрэл медаль хүртжээ.



