ЦЕГ: Хоёр жилийн өмнөх үйлдлээ нуун дарагдуулсан хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
50
legacy:TSEG/5858.jpg
legacy:TSEG/221374921_141884761417701_2603792303613333543_n (1).jpg

Иргэдийг зодож танхайрсан цагдаагийн албан хаагчдын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21.00 цагийн орчим Г.Б гэсэн твиттер хаягнаас цагдаагийн албан хаагчдын иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгийг цацсан. Энэ бичлэгийн дагуу ЦЕГ-ын удирдлагуудаас хойшлуулшгүй шалгах үүрэг чиглэл өгсний дагуу өнгөрсөн шөнө шалгаж тогтоолоо. Цахим хаягаар цацагдсан бичлэг дээрх үйлдэл тогтоогдож байгаа.

2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.01 минут Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо, Улаанбаатар их Дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас нэр бүхий иргэд төлбөр тооцоогоо хийхгүй маргаан үүсгээд байна гэх дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн албан хаагчид очиж ажилласан. Очиж ажиллахдаа зөрчил үйлдэж, иргэний эрх, эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан нь өчигдөр ил болсон.

Бичлэгийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэс ажиллаж, мөрдөн шалгаад гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын харъяаллаар АТГ-т шилжүүлэх саналтай явуулсан. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Мөрдөн шалгах ажиллагаа нарийвчлан явагдана.

Тухайн албан хаагчдыг өчигдрөөр ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Аль амбасын үед хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.Бас өршөөлийн хууль үйлчлэнэ.Тухайн үед өөрснөө тохирсон л байнашдэ.Гэмт хэргийн хувьд ямар ч хариуцлага хүлээлгэх үндэс байхгүй.

  • Z
    Zochin5 жил өмнө

    Arxichin xulgaich nartaa alulax gd irxere biti dudarai

  • И
    ИРГЭН5 жил өмнө

    ОРКУУДАД ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ БУУДЧИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

  • T
    Tsogono5 жил өмнө

    Mu gologvdig alah yumsan huvtsasand hvrtel ervv vsdeg sh de torin bied xadla gj

  • T
    Tmj5 жил өмнө

    Ямар ч ёс зүй байхгүй ийм юм бичиж байдаг арчаагүй сэтгүүлч байх юм. Бичлэгийг бүрэн эхээр нь үзсэн. Ингэж бичих юм аа. Тухайн үедээ зодуулсан иргэд болон цагдаагийн албан хаагч нар хоорондоо ярилцаад, бүртгэлд оруулалгүй цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан нь өчигдөр ил болсон. Цагдаагийн байгууллагаас нуун дарагдуулсан гэж бичих юм. Энийг бичсэн хүнд мэдээллийг буруу бичиж олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр арга хэмжээ авч өгнө үү. Сэтгүүлч хүн мэдээллийг үнэн зөв хүргэх ёстой. Арга хэмжээ авч албан ёсны сайтаар мэдээлэл өгөх ёстой